2015-02-26
СУРАЛЦАХУЙН УДИРДАМЖ А ГРУПП (эмэгтэй)
 СУРАЛЦАХУЙН УДИРДАМЖ: 6 ДУГААР  АНГИ

 

 3 дугаар улирал

Дизайн, технологийн хичээл нь группээр орох бөгөөд сурагчид өөрийн сонирхлоор группээ сонгоно.

А групп: Оёдол эсгүүр, хоолны технологи

Б групп: Мод, металл, хатуу материалаар эдлэл хийх технологи

 

А групп. Төслийн ажил 1: Хэрээсэн хатгамал болон уран зангилаа, шүр сувсан чимэглэлтэй  бүтээл хийх /10-12 цаг/

Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа

Сургалтыг дэмжих хэрэглэгдэхүүн

Багшид өгөх зөвлөмж

Чимэглэлийн гар оёдлуудаар оёж сурах, бүтээл хийх

 

 

Асуудал болон хэрэгцээг тодорхойлох

-          Өмнөх өнги болон улиралд сурсан гар оёдлын төрлүүдийн талаар ярилцаад энэ улиралд чимэглэлийн гар оёдлын төрөл болох хэрээсэн хатгамлаар оёж сураад бүтээл хийх тухай багш танилцуулна.

-          Хэрээсэн хатгамлаар хийж болох бүтээлүүдийн зургийг үзэж, хэрээсэн хатгамалаар оёх багаж, материал, даавууны онцлог шинж, схем зургийн талаар үзэж судална. 

-          Багш болон сурагчид өөртөө байгаа номын хавчуургуудыг гарган цуглуулж,  ажиглаж сонирхоно. Номын хавчуургын үүрэг зориулалт, ач холбогдлын талаар ярилцана.

-          “Хэрээсэн хатгамалтай номын хавчуурга”, “Хэрээсэн хатгамалтай ил захидал” гэсэн  сэдвүүдээс сурагчид сонгож төслийн ажлыг гүйцэтгэх талаар багш танилцуулна.

-          Мөн уран зангилаа, шүрэн урлал сэдвүүдээс сонгож төсөлт ажил хийх ба хэрээсэн хатгамлын бүтээлдээ чимэглэл байдлаар хослуулан урлаж болно.

-          Уран зангилаа, шүр сувсан урлал, уран хатгамалын онцлог, гарал үүсэл, уран зангилаа, шүр сувс, хатгамалаар хийсэн эдлэлүүдийн хэрэглээ, зориулалтыг судлах

-          Төслийн ажлын үе шат-төлөвлөгөөг сурагчид дэвтэртээ зурна.  

-          Хоол боловсруулах хичээлээр

-          Номын хавчуургууд

-          Технологи 6-р анги. 2012 он. Д.Хөхөө нар. Сурах бичиг

-          Дэвтэр, үзэг, харандаа

Төслийн ажлыг сурагч бүр бие дааж хийнэ.

 

Гэрийн даалгаварт гэр бүлийнхээ хүмүүст байгаа ямар нэгэн номын хавчуурга, уран зангилаа болон шүрээр хийсэн чимэглэл, зүүлт авчрах даалгавар өгнө.

 

 

 

Мэдээлэл цуглуулах, судалгаа хийх

-          Сурагчидын авчирсан номын хавчуургуудыг үзэж, судална.

-          Хэрээсэн хатгамлаар хийж болох эдлэлүүд, багаж, материалын талаар оюуны зураглал хийх дасгал даалгавар ажиллана.

-          Хэрээсэн хатгамлаар хийсэн бүтээлүүдийг үзэж танилцана.

-          Туршилтын даавуун дээр хэрээсэн хатгамлаар жижиг хээ, дүрс оёж сурна.

-          Уран зангилаа, шүр сувсан урлал, уран хатгамлаар  хүний хэрэгцээг хангах ямар бүтээгдэхүүн хийж болох талаар судлах, холбогдох мэдээлэл цуглуулах, мэдээллийг боловсруулах, хийх бүтээлийн шинэ санаанууд олох

-          Уран зангилаа, шүр сувсан урлал, уран хатгамалын багаж хэрэгсэл, утас, зангидах энгийн арга барилыг судлах, турших

-          Уран зангилаа, шүр сувсан урлал, уран хатгамалын төрлүүдийн схем, тэмдэглэгээг судлах, уншиж ойлгодог болох

 

-          Сурах бичиг, дэвтэр

-          Гар оёдлын багаж хэрэгсэл

-          Хэрээсэн хатгамлаар хийсэн бүтээлүүд, зураг

-          Хэрээсэн хатгамлын даавуу

-          Хэрээсэн хатгамлын схем

-          Тухайн агуулгатай холбоотой зурагт үзүүлэн, холбогдох мэдээлэл, ном гарын авлага, эх сурвалжууд

-          Төрөл бүрийн зориулалтай утас, туршилт хийх багаж хэрэгсэл

-          Уран зангилаагаар зангидах,  шүр сувсаар хэлхэх, уран хатгамалаар оёх арга барилыг харуулсан зурагт үзүүлэн, бичлэг

 

-          Уран зангилааны схем тэмдэглэгээ

 

-          Уран зангилаа, шүр сувсан урлал, уран хатгамлын  багаж хэрэгсэл

Оюуны зураглалыг гурваас доошгүй өнгөөр, зураг дүрслэл оруулан сонирхолтой байдлаар хийх даалгавар өгнө. 

 

Сурагч бүр төслийн ажлын сэдвээ сонгож, төлөвлөгөө гаргана.

Эдлэл юмсын өнгө, зохиомжын шийдлийг зургаар илэрхийлэх

 

 

Аливаа эд зүйлсийг зохион бүтээхдээ түүний зориулалтыг харгалзаж үзэх

 

Дизайны шинэ санаа шийдэл гаргах

-          Сурагч бүр хийх эдлэлийнхээ ерөнхий хэмжээ харьцааг сонгож ажлын зургийг зурна. /ил захидал, эсвэл номын хавчуурга/

-          Дөрвөлжин шугамтай цаасан дээр хэрээсэн хатгамлаар оёх зураг, дүрс, хээ болон үг үсэгний схем зургийг нүд тоолон зураад өнгө ялгаж будна. Сурагч бүр 2-3 хувилбар зурна. Багшийн бэлдсэн болон сурах бичиг дээр байгаа бэлэн зураг, схемээс санаа авч ашиглана.

-          Бүтээлээ яаж чимэглэх талаар бодож зурна.

-          Шинэ санаандаа шинжилгээ хийх, хэрэгжүүлэх санаагаа зураг дүрслэлээр илэрхийлэх, схем тэмдэглэгээг зурах, зохиох

 

-          Зургийн дэвтэр

-          Өнгийн харандаа

-          Дөрвөлжин шугамтай дэвтрийн цаас

-          Сурах бичиг

-          Хэрээсэн хатгамлын схем зураг

Багш хомын хавчуургын хэмжээгээр болон ил захидлын хэмжээгээр бэлдэж хайчилсан дөрвөлжин шугамтай цаас сурагч бүрт 3 ширхэгийг тарааж өгнө.

Сурагч бүр хийх эдлэлийнхээ хувилбар загварууд буюу хэрээсэн хатгамлын схем зургуудыг турхүү цааснууд дээр зурна.

Шүр сувсан урлал, уран зангилаа, шигтгэмэл, цаасан урлалаар бүтээл хийх

 

Эдлэлд тавигдах шаардлагуудыг хамтран тодорхойлох

 

Бүтээх, турших, үнэлэх

-          Багштайгаа хамт төслөөр хийх эдлэлд тавигдах шаардлагуудыг тодорхойлж дэвтэртээ бичнэ.  Үүнд:

 

Төслөөр хийх эдлэлд тавигдах шаардлагууд

Үнэлгээ

Өөрийн

Багшийн

1

Номын хавчуурга болон ил захидлын хэлбэр, хэмжээг зөв сонгож хийсэн байх

 

 

2

Гоё, үзэмжтэй, хээ, зураг, чимэглэлтэй байх

 

 

3

Хээ зургийг хэрээсэн хатгамлаар зөв оёсон байх

 

 

4

Цэвэр нямбай хийж, гоё сайхан чимэглэсэн байх

 

 

-          Шаардлагатай багаж, материал, чимэглэл болон хийх ажлынхаа дарааллыг дэвтэртээ бичнэ.

-          Схем зургийнхаа дагуу даавуун дээрээ хэрээсэн хатгамлаар оёно.

-          Өнгийн картон цаасан дээр хатгамалтай даавуугаа нааж, төрөл бүрийн товч, шүр сувс, тууз зэргээр чимэглэж бүтээлээ дуусгана. 

-          Сонгосон загварын ажлын зургийг зурж бэлтгэх

-          Эдлэлээ хийх, материал багаж хэрэгсэл, ажлын дарааллыг төлөвлөх:

·         Материал болон багаж хэрэгслээ сонгох

·         Эдлэл хийх технологи дарааллын дагуу аюулгүй ажиллах

·         Эдлэл чимэглэх арга барилаа төлөвлөх

-          Төлөвлөлтийн дагуу эдлэл хийх, хэрэглээнд оруулж турших

-          Хийсэн эдлэлийн загвар, хийц, тавигдах шаардлага, хэрэглээ талаас нь үнэлэлт дүгнэлт өгөх

-           

-          Номын хавчуурга, ил захидал хийх зураг тайлбар бүхий аргачлалууд

-          Сурах бичиг

-          Өнгийн зартон цаас

-          Төрөл бүрийн чимэглэлийн материалууд /шүр, сувс, тууз/

-          Оёдлын багаж хэрэгсэл

Эдлэлд тавигдах нэмэлт шаардлагууд:

-          Цэвэр нямбай гүйцэтгэл

-          Бат бөх байх

-          Хугацаандаа хийж дуусгах

 

 

Үр дүнгээ танилцуулах, хэрэглээнд нэвтрүүлэх

-          Төслийн ажлыг үнэлэхдээ сурагчдын зурсан загвар, зураг, схем зураг, болон хийсэн бүтээлээр үзэсгэлэн гаргана.

-          Эдлэлд тавигдах шаардлагуудын дагуу сурагч өөрийн бүтээлд, мөн багш сурагчийн бүтээлд үнэлгээ өгнө.

-          Тухайн эдлэл сонгож хийх болсон шалтгаан, хэлбэр , хэмжээ, өнгө, материал, чимэглэл, хий арга барил, бүтээл хийх үед гарсан хүндрэл бэрхшээл тухайн үйл явц, түүний  турших үнэлэх, сайжруулах саналтай холбоотой мэдээллүүдийг бэлтгэн бусаддаа танилцуулах, ярилцах

-          Үнэлгээний хуудас

-          Бүтээлүүд

Багш үнэлгээний хуудас, санал асуулгын хуудас бэлдсэн байна.

Хоол боловсруулах

Төрөл бүрийн зууш хийх

 

Асуудал болон хэрэгцээг тодорхойлох

-       Төрөл бүрийн зуушны орц, бүтэц болон өндгөөр хийж болох хоол, зуушийг судалж, сонгоно.

 

Мэдээлэл цуглуулах, судалгаа хийх

Төрөл бүрийн зуушны орц, материал, хэрэглээ, зориулалтыг  судлах.

 

Дизайны шинэ санаа, шийдэл гаргах 

Хийх зуушаа сонгох

Бүтээх, турших, үнэлэх

Зуушны  орц , хийх дарааллыг төлөвлөх, хийх

o   Зуушны  материалаа цуглуулах, цэвэрлэж бэлтгэх

o   Хүнсний бүтээгдэхүүн боловсруулах багажуудийг зөв  сонгох

o   Зууш  хийх дарааллын дагуу  материалуудыг зүсэж  бэлтгэх, аюулгүй ажиллах

o   Зууш  хийх, амталгаа хийх, дахин сайжруулах     

 Үр дүнгээ танилцуулах, хэрэглээнд нэвтрүүлэх

Ширээ засах, , хамтран чимэглэх, амталгаа хийх үнэлэлт дүгнэлт өгөх

 

-          Сурах бичиг

-          Дэвтэр

-          Зурагт үзүүлэн

-          Видео бичлэг

-          Төрөл бүрийн зууш хийх орц найрлагыг харуулсан зурагт хуудас , сэтгүүл, цахим хэрэглэгдэхүүн

-          Зуушны орц, хүнсний бүтээгдэхүүнүүд

-       Хүнсний бүтээгдэхүүн боловсруулах багаж, хэрэглэгдэхүүн

 

-       Төрөл бүрийн зууш бэлтгэх эсвэл өндгөөр төрөл бүрийн хоол болон зууш, салат хийх аргыг судалж төсөлт ажил хийж болно.

-       Зуушны жор судалж, хийн ширээ засах ба сурагчдад эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар анхааруулах хэрэгтэй.

 

Үнэлгээ: Төслөөр хийх эдлэлд тавигдах шаардлагуудын дагуу сурагчид өөрийгөө үнэлнэ. Мөн багш сурагчийг үнэлнэ.

Төслийн ажил 2: Өндөгөөр юу хийх вэ?  /6 цаг/

Суралцахуйн зорилт

Суралцахуйн үйл ажиллагаа

Сургалтыг дэмжих хэрэглэгдэхүүн

Багшид өгөх зөвлөмж

 

 

 

Асуудал болон хэрэгцээг тодорхойлох

-          Багш сурагчидтай гэрийн ажилдаа хэрхэн тусалж хийдэг, ээждээ хоол хийхэд нь хэрхэн тусалдаг, ямар хоол хийж чаддаг талаар нь ярилцана.

-          Сурагчид өөртөө болон гэр бүлийнхэндээ зориулж зарим хөнгөн хоол, зууш хийж сурах талаар багш танилцуулж ярилцана.

-          Сурах бичиг

-          Дэвтэр

-          Зурагт үзүүлэн

-          Видео

-          Өснөх ангидаа хийж сурсан зууш хоолны талаар сэргээж ярилцана.

 

 

Мэдээлэл цуглуулах, судалгаа хийх

-          Гурван хүнтэй багаар зохион байгуулагдана. Өндгөөр ямар ямар хоол, зууш, салат хийж болох талаар судална.

-          Судалгаа хийхдээ өндгөөр хийх сонирхолтой зуушны талаар ээж, эгч болон бусад хүмүүсээс асуун судалж, дэвтэртээ тэмдэглэл хөтөлж ирнэ. Гэртээ ээжтэйгээ хамтран туршин хийгээд фото зургийг нь  авчирч танилцуулж болно.

-          Муудсан өндгийг энгийн аргаар таних аргуудыг багштайгаа хамт туршина.

-          Өндөгний хальсыг ямар зориулалтаар яаж ашиглаж болох талаар судална.

-          Сурах бичиг, дэвтэр

-          Зурагт үзүүлэн

-           

Өндөг гэсэн сэдвээр оюуны зураглал хийлгээрэй.

 

Өндгөнд агуулагдах амин дэм, шим тэжээл, өндөгний ач холбогдлын талаар багш зааж таниулна.

 

 

Эдлэл юмсын өнгө, зохиомжын шийдлийг зургаар илэрхийлэх

 

 

Дизайны шинэ санаа шийдэл гаргах

-          Баг бүр хийсэн судалгаагаа ашиглаж, өндгөөр амттай, сонирхолтой зууш хийх арга жорыг багтаасан 4-6 хуудастай бяцхан ном хийнэ.

-          Бяцхан номны хэлбэр дизайн нь өндөгтэй холбоотой өвөрмөц байх хэрэгтэй.

-          Зургийн дэвтэр

-          Өнгийн харандаа

-          Сурах бичиг

 

-          Төрөл бүрийн сэдвээр хийсэн бяцхан номнууд үзүүлнэ.

-          Бяцхан ном хийх аргачлалыг зааж өгнө.

Хагас боловсруулсан хүнсний бүтээгдэхүүнээр зууш хийж сурах

 

Шигтгэмэл, цаасан урлалаар бүтээл хийх

Бүтээх, турших, үнэлэх

-          Баг бүр хичээл дээр зууш хийхэд шаардлагатай  өндөг, хүнсний бүтээгдэхүүнүүд, таваг, халбага, сэрээ болон ширээгээ чимэглэх зүйлүүдийг авчирна.

-          Багшийн зааварчилга дор, аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан өөрслийн судалсан жорын дагуу зуушаа хийж бэлтгэнэ.

-          Өндөгний хальсын ашиглан шигтгэмэл бүтээл хийнэ.

-          Өндөг

-          Хүнсний бүтээгдэхүүнүүд

-          Таваг, халбага, сэрээ болон ширээгээ чимэглэх зүйлүүд

-          Хормогч

-          Өндөг чанах, шарах, арилгах, хэрчих аргачлалыг багш биечлэн зааж үзүүлнэ.

 

Үр дүнгээ танилцуулах, хэрэглээнд нэвтрүүлэх

-          Төслийн ажлыг үнэлэхдээ багуудын хийсэн бяцхан ном,  хийсэн шигтгэмэл бүтээлээр үзэсгэлэн гаргана.

-          Өндгөөр хийсэн зууш, салат, багийн гишүүдийн фото зургаар үзэсгэлэн гаргаж болно.

-          Үнэлгээний хуудас

-          Зураг, бүтээлүүд

 

 

 

Үнэлгээ

Сурагчдын бүтээлч эрэлхийллийн арга барилыг үнэлэх шалгуур

Бүтээлч эрэлхийллийн арга барил

Шалгуур

Хангалттай сайн

Дунд зэрэг

Дэмжлэг хэрэгтэй

А- Асуудал болон хэрэгцээг тодорхойлох

/10%/

-          Сурагчид гэртээ зарим хоолыг бие даан болон ээжтэйгээ хамт хийж үзсэн, хөнгөн зуушийг хийдэг, яаж хийх бэлдэх талаар бусдад зааж өгөх чадвартай.

8-10 оноо

-          Сурагчид гэртээ зарим хоол, хөнгөн зуушийг бусадтай хамтран, тэдэнд туслах маягаар хийлцдэг.

 

 

4-7 оноо

-          Сурагчид гэртээ хоол, зууш хийж үзээгүй, бусдад хийхэд нь тусалдаггүй.

 

 

0-3 оноо

М-Мэдээлэл цуглуулах, судалгаа хийх

/20%/

-          Өндгөөр хийх хоолны талаар бэлэн жор, зураг заавар цуглуулсан, ээжээрээ заалгаж хамтарч хийсэн.

-          Судалсан зүйлээ дэвтэртээ бичиж тэмдэглэх, видео бичлэг хийх, фото зураг авах зэргээр  баримтжуулсан.

-          Муудсан өндгийг энгийн аргаар ялгаж таньж чаддаг

-          Өндөгний төрөл ангилал, ач холбогдол, амин дэм, шим тэжээлийн талаар ойлгож мэдсэн, тайлбарлан ярих чадвартай.

16-20 оноо

-          Өндгөөр хийх хоолны талаар бэлэн жор, зураг заавар цуглуулсан

-          Судалсан зүйлээ дэвтэртээ бичиж тэмдэглэсэн. 

-          Муудсан өндгийг энгийн аргаар ялгаж танихдаа бусдын тусламж авдаг.

-          Өндөгний төрөл ангилал, ач холбогдол, амин дэм, шим тэжээлийн талаар ойлгосон.

 

8-15 оноо

-          Өндгөөр хийх хоолны талаар судалж чадаагүй.

-          Сурах бичигт байгаа зааврыг дэвтэртээ бичихээс хэтрээгүй.

-          Муудсан өндгийг энгийн аргаар ялгаж таньж чадахгүй.

-          Өндөгний төрөл ангилал, ач холбогдол, амин дэм, шим тэжээлийн талаар дутуу ойлгосон 

0-7 оноо

Д-Дизайны шинэ санаа шийдэл гаргах

/30%/

-          Бяцхан номны загвар дизайн нь сэдэвтэйгээ уялдаатай өвөрмөц болж чадсан.

-          Бяцхан номондоо өөрийн судалсан 3-аас доошгүй зууш хийх жорыг багтаасан.

-          Бяцхан номны зураг, бичвэр, өнгө дизайны шийдэл маш сайн болсон.

-          Хийсэн бяцхан ном нь амархан урагдахааргүй бат бөх болсон.

20-30 оноо

-          Бяцхан номны загвар дизайн нь сэдэвтэйгээ уялдаатай болж чадсан.

-          Бяцхан номондоо өөрийн судалсан 1-2  зууш хийх жорыг багтаасан.

-          Бяцхан номын  зураг, чимэглэл өнгө дунд зэрэг болсон.

 

 

10-20 оноо

-          Бяцхан ном нь хэвшмэл дөрвөлжин хэлбэртэй.

-          Бяцхан номондоо  зөвхөн нэг төрлийн зууш хийх жорыг хагас дутуу оруулсан. 

-          Бяцхан номын  зураг, чимэглэл өнгөний шийдэл хангалтгүй.

-          Амархан салж урагдахаар болсон.

0-9 оноо

Б-Бүтээх, турших, сайжруулах

/30%/

-          Зууш хийх багаж хэрэгсэл, материалаа бүрэн бэлдсэн.

-          Аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан хүнсний бүтээгдэхүүнээ арилгаж, угааж, цэвэрлэж, чанаж, шарж, хэрчиж, хольж чадаж байгаа

-          Хийсэн зууш нь амт чанартай болсон.

-          Өндөгний хальс ашиглан гоёмсог бүтээл хийсэн.

 

 

 

20-30 оноо

-          Зууш хийх багаж хэрэгсэл, материалаа бэлдсэн.

-          Аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан хүнсний бүтээгдэхүүнээ арилгаж, угааж, цэвэрлэж, чанаж, шарж, хэрчиж, холих чадвар дунд зэрэг буюу зарим алдаа гаргаж байгаа.

-          Хийсэн зуушны амт чанар дунд зэрэг.

-          Өндөгний хальс ашиглан жижиг бүтээл хийсэн

 

10-20 оноо

-          Зууш хийх багаж хэрэгсэл, материалаа дутуу бэлдсэн.

-          Аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлан хүнсний бүтээгдэхүүнээ арилгаж, угааж, цэвэрлэж, чанаж, шарж, хэрчиж, холих чадвар хангалтгүй, бусдаар туслуулж байгаа.

-          Хийсэн зуушны амт чанар хангалтгүй.

-          Өндөгний хальс ашиглан бүтээл хийгээгүй.

0-10 оноо

Ү-Үр дүнгээ танилцуулах, үнэлэх

/10%/

-          Төслийн тайлан үзэсгэлэнд  зориулж багийн танилцуулгаа өвөрмөц гоё сайхнаар хийсэн.

-          Үзэсгэлэнд бүтээлээ бэлдэж, үзэмжтэй байрлуулсан.

8-10 оноо

-          Төслийн тайлан үзэсгэлэнд  зориулж багийн танилцуулгаа энгийн байдлаар хийсэн.

-          Үзэсгэлэнд бүтээлээ бэлдэж, байрлуулсан.

4-7 оноо

-          Төслийн тайлан үзэсгэлэнд  зориулж багийн танилцуулгаа хийгээгүй. 

-          Үзэсгэлэнд бүтээлээ дутуу байрлуулсан.

0-3 оноо

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

СУРАЛЦАХУЙН УДИРДАМЖ: 7 ДУГААР  АНГИ

 3 дугаар улирал

Дизайн, технологийн хичээл нь группээр орох бөгөөд сурагчид өөрийн сонирхлоор группээ сонгоно.

А групп: Оёдол эсгүүр, хоолны технологи

Б групп: Мод, металл, хатуу материалаар эдлэл хийх технологи

 

А групп. Төслийн ажил 1: Дэгээ зүүний сүлжмэлийн бүтээл хийх /12-14цаг/

               Төслийн ажил 2:  Төрөл бүрийн салат хийх /2-4цаг/

 

Бүлэг

Код

Суралцахуйн зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

ДТ8.2 Боловсруулах технологи

 

 

 

ДТ7.2.1

 

 

Сүлжмэлийн утасны  бүтэц, онцлог шинж, гарал, үүсэл, хэрэглээг мэдэх, ойлгох, судлах, турших

 

Дэгээ зүүний сүлжмэлээр бүтээл хийх, схем тэмдэглэгээг уншиж ойлгох,  хэрэглэх,

 

Асуудал болон хэрэгцээг тодорхойлох

Сүлжмэлийн утасны бүтэц, онцлог, гарал үүсэл, сүлжмэл эдлэлүүдийн хэрэглээ, зориулалтыг судлах.

Мэдээлэл цуглуулах, судалгаа хийх

Дэгээ зүүний сүлжмэлээр хүний хэрэгцээг хангах ямар бүтээгдэхүүн хийж болох талаар судлах, холбогдох мэдээлэл цуглуулах, мэдээллийг боловсруулах, хийх бүтээлийн шинэ санаанууд олох

Дэгээ зүүний сүлжмэлийн багаж хэрэгсэл, сүлжиж арга барилыг судлах, турших

Дэгээ зүүний сүлжмэлийн схем, тэмдэглэгээг судлах, уншиж ойлгодог болох

Дизайны шинэ санаа, шийдэл гаргах  /загвар зохиох/

Шинэ санаандаа шинжилгээ хийх, хэрэгжүүлэх санаагаа зураг дүрслэлээр илэрхийлэх, схем тэмдэглэгээг зурах, зохиох

Бүтээх, турших, үнэлэх

Сонгосон загварын ажлын зургийг зурж бэлтгэх

Эдлэлээ хийх, материал багаж хэрэгсэл, ажлын дарааллыг төлөвлөх:

·         Материал болон багаж хэрэгслээ сонгох

·         Эдлэл хийх технологи дарааллын дагуу аюулгүй ажиллах

·         Эдлэл чимэглэх арга барилаа төлөвлөх

Төлөвлөлтийн дагуу эдлэл хийх, хэрэглээнд оруулж турших

Хийсэн эдлэлийн загвар, хийц, тавигдах шаардлага, хэрэглээ талаас нь үнэлэлт дүгнэлт өгөх

 

Үр дүнгээ танилцуулах, хэрэглээнд нэвтрүүлэх

Тухайн эдлэл сонгож хийх болсон шалтгаан, хэлбэр , хэмжээ, өнгө, материал, чимэглэл, хий арга барил, бүтээл хийх үед гарсан хүндрэл бэрхшээл тухайн үйл явц, түүний  турших үнэлэх, сайжруулах саналтай холбоотой мэдээллүүдийг бэлтгэн бусаддаа танилцуулах, ярилцах

 

 

Тухайн агуулгатай холбоотой зурагт үзүүлэн, холбогдох мэдээлэл, ном гарын авлага, эх сурвалжууд

 

 

 

 

Төрөл бүрийн зориулалтай утас, туршилт хийх багаж хэрэгсэл

 

 

 

 

 

Дэгээ зүүний сүлжмэлээр сүлжих арга барилыг харуулсан зурагт үзүүлэн, бичлэг

 

Схем тэмдэглэгээ

 

Дэгээ зүүгий сүлжмэлийн багаж хэрэгсэл

ДТ7.2.2

 

 

 

 

 

 

ДТ7.2.3

 

Дэгээ зүүний сүлжмэлийн багаж хэрэгсэл, төрөл, зориулалт мэдэх, хэрэглэх,

Аюулгүй ажиллагааны дүрмийг баримталж ажиллах

 

 

 

ДТ7.2.4

Хавтгай ба эзэлхүүнт биетийн хэлбэр үүсгэн сүлжих

 

Эдлэлийн бүрдэл хэсгүүдийг сүлжих аргаар холбох

 

Сэдэвтэй холбоотой багш, сурагчдын бэлтгэсэн материалууд

 

Хоол боловсруулах

Төрөл бүрийн салат хийх

 

Асуудал болон хэрэгцээг тодорхойлох

Мэдээлэл цуглуулах, судалгаа хийх

Төрөл бүрийн салатны орц, материал, хэрэглээ, зориулалтыг  судлах.

Дизайны шинэ санаа, шийдэл гаргах 

Хийх салатаа сонгох

Бүтээх, турших, үнэлэх

Салатны орц , хийх дарааллыг төлөвлөх, хийх

o    Салатны материалаа цуглуулах, цэвэрлэж бэлтгэх

o    Хүнсний бүтээгдэхүүн боловсруулах багажуудийг зөв  сонгох

o    Салат хийх дарааллын дагуу  материалуудыг зүсэж  бэлтгэх, аюулгүй ажиллах

o    Салат хийх, амталгаа хийх, дахин сайжруулах     

 Үр дүнгээ танилцуулах, хэрэглээнд нэвтрүүлэх

Ширээ засах, хамтран амталгаа хийх, үнэлэлт дүгнэлт өгөх

 

Төрөл бүрийн салат хийх орц найрлагыг харуулсан зурагт хуудас , сэтгүүл, цахим хэрэглэгдэхүүн

 

Салатны орц, хүнсний бүтээгдэхүүнүүд

 

Хүнсний бүтээгдэхүүн боловсруулах багаж, хэрэглэгдэхүүн

 

Багшид өгөх зөвлөмж:

Багш тухайн агуулгатай холбогдолтой зурагт үзүүлэн, мэдээ мэдээлэл, эх сурвалжууд, ном гарын авлагыг анги танхимд бэлтгэсэн байх шаардлагатай. Мөн тухайн хичээлийн агуулгатай уялдуулан суралцагчдын өмнөх мэдлэгийг илрүүлэх асуултыг бэлтгэсэн байх ба түүнд тулгуурлан шинэ мэдлэг, мэдээллийг эрж хайх сэдэл төрүүлэх чухал юм. Зарим дэмжлэг шаардлагатай суралцагчдад холбогдох, мэдээлэл, хэрэглэгдэхүүнийг өгөх, тэдэнд тулгарч буй асуудлыг сонсох, туслах цааш үргэлжлүүлэн судлах боломж бололцоогоор хангаж ажиллана.

Дэгээ зүүний сүлжмэлээр сүлжих арга барилтай холбоотой сонирхолтой үзүүлэн эсвэл видео бичлэг бэлтгэсэн байж болно. Сонгосон эдлэлээ хийхээс өмнө сурагчид дэгээ зүний сүлжмэлээр  сүлжиж сурсан байх ба турших үзсэн байх.

Багш суралцагчдад технологийн дагуу гүйцэтгэх, аюулгүй ажиллагаа талаас анхаарч, бие даан гүйцэтгэх боломжийг хангаж ажиллана. Багш суралцагчдыг зөв чиглүүлэн цааш судлах хүсэл төрүүлэх чухал.  Тухайлбал: Юу хийх гэж сонгосон, сонголтой холбоотой мэдээлэл цуглуулсан, түүнд шинжилгээ хийж  хийх эдлэлийн сонголтоо зөв хийх  /цаг хугацаа, нөөцийг зөв тооцсон байх/ зэрэгт анхааран, чиглүүлж ажиллах зүйтэй. 

 

Үнэлгээ

Явцын үнэлгээ

Явцын үнэлгээ нь сургалтын үйл ажиллагааны явцад сурагчийн ахиц амжилт, ялгаатай байдал, хоцрогдож байгаа шалтгааныг илрүүлэх, суралцагчдын суралцах идэвх, оролцоог дэмжсэн, суралцагчид юу сурч мэдснээ үнэлэх, дүгнэх, эргэцүүлэх боломжийг хангасан, амжилтаа ахиулах сэдэл төрүүлэхэд чиглэсэн байх ба үүний дүнд багшлах арга зүй, багшлахуйн үйл явц, хичээлийн төлөвлөлтийг сайжруулах боломжтой юм.

 

Юуг үнэлэх вэ?

·         Суралцахуйн зорилтуудыг үнэлэх

 

Агуулга

 

Суралцахуйн зорилт

 

Боловсруулах технологи “Дэгээ зүүний сүлжмэл”

5 оноо

3 оноо

1 оноо

Сүлжмэлийн утасны  бүтэц, онцлог шинж, гарал, үүсэл, хэрэглээг мэдэх, ойлгох, судлах, турших

Сүлжмэлийн утасны  бүтэц, онцлог шинж, гарал, үүсэл, хэрэглээг бүрэн судалсан, түүнийг тайлбарлахдаа зөв жишээ татаж байсан бол

Сүлжмэлийн утасны  бүтэц, онцлог шинж, гарал, үүсэл, хэрэглээг судалсан хэдий ч түүнийг тайлбарлахдаа ойлголтын зөрүүтэй, өөртөө итгэл муутай байсан бол

Сүлжмэлийн утасны  бүтэц, онцлог шинж, гарал, үүсэл, хэрэглээг хангалтгүй судалсан, түүний талаарх мэдэлэг ойголт хангалтай биш бол

Дэгээ зүүний сүлжмэлээр бүтээл хийх, схем тэмдэглэгээг уншиж ойлгох,  хэрэглэх

Схем тэмдэглэгээ зохиох, уншиж ойлгох,  хэрэглэх чадаж байгаа бол

Схем тэмдэглэгээ уншиж ойлгох,  хэрэглэхдээ бусдаас дэмжлэг авч байгаа бол

Схем тэмдэглэгээ уншиж ойлгох,  хэрэглэж чадахгүй байгаа бол

Дэгээ зүүний сүлжмэлийн багаж хэрэгсэл, төрөл, зориулалт мэдэх, хэрэглэх,

Аюулгүй ажиллагааны дүрмийг баримталж ажиллах

Дэгээ зүүний сүлжмэлийн багаж хэрэгслээ зөв сонгон хэрэглэж,  бусаддаа тайлбарлаж байсан бол Хэрэглэхдээ аюулгүй ажиллагааны дүрмийг баримталж ажиллаж байгаа бол

Дэгээ зүүний сүлжмэлийн багаж хэрэгслийн сонголт дээр алдаа гаргасан,

Аюулгүй ажиллагааны дүрмийг баримталж ажиллаж байгаа бол

Дэгээ зүүний сүлжмэлийн хэрэгслийн сонголтоо хийж чадаагүй.

Аюулгүй ажиллагааны дүрмийг баримталж ажиллахдаа анхаарах шаардлагатай  бол

Хавтгай ба эзэлхүүнт биетийн хэлбэр үүсгэн сүлжих

Эдлэлийн бүрдэл хэсгүүдийг сүлжих аргаар холбох

Бүтээлээ бие даан технологийн дагуу гүйцэтгэсэн бол

 

Бүтээлээ бие даан гүйцэтгэхдээ  технологийн  дараалал алдаатай   бол

 

Бүтээлээ бие даан гүйцэтгэхдээ  таруу,  технологийн  гүйцэтгэл хангалтгүй  

 

 

Яаж үнэлэх вэ?

·         Суралцагчдын төслийн ажлын гүйцэтгэлийн явцаар

·         Бүтээлч эрэл хайгуул хийх арга барилын хөгжлийг ахиц

·         Жишиг даалгавраар

Суралцагчдын ялгаатай байдлыг илрүүлэхдээ:

§ Рубрик

§ Суралцагчийн амжилтыг тэмдэглэх хуудас

§ Өөрийн үнэлгээний хуудас

§ Хариулт болон үйл явцыг загварчлан тэмдэглэх хуудас зургийг ашиглаж болох юм.

 

Эцсийн үнэлгээ

Төслийн ажлын  болон бүлэг сэдвийн төгсгөлд эцсийн үнэлгээг хийнэ.

Эцсийн үнэлгээ хийх хувилбар:

 

Юуг, яаж үнэлэх вэ?

Агуулга

 

 

 

Үнэлгээ

Дизайн, зураг төсөл

Боловсруулах технологи

Техник

Нийт

График бүтээлүүд

Технологид суурилсан бүтээлүүд

Техикийн загвар

 

Мэдлэг ойлголт  /сайн мэдлэг/

 

5%

10%

5%

20%

Бүтээлчээр  эрэлхийлэх арга барилын хөгжил буюу  үе шат

 

10%

30%

10%

50%

Төслийн ажлын гүйцэтгэл

10%

10%

10%

30%

Дүн ( Total)

25%

50%

25%

100%

 

Мэдлэг ойлголтыг үнэлэх:

·         Сүлжмэлийн утасны  бүтэц, онцлог шинж, гарал, үүсэл, хэрэглээний талаарх  мэдлэг, ойлголтыг

·         Дэгээ зүүний сүлжмэлийн багаж хэрэгслийн нэр,  нэршлийг мэдэх

·         Зохион бүтээх, загварчлах үндсэн мэдлэгийг тайлбарлах

·         Бүтээгдэхүүн болон бүтээлийн хэрэгцээ шаардлагыг мэдрэх, түүнд үнэлэлт дүгнэлт өгөх, шүүмжлэлтэй хандах

Бүтээлчээр  эрэлхийлэл хийх үе шатын ахицыг үнэлэх:

·         Асуудал болон хэрэгцээг тодорхойлох

·         Мэдээлэл цуглуулах, судалгаа хийх

·         Дизайны шинэ санаа, шийдэл гаргах  /загвар зохиох/

·         Бүтээх, турших, үнэлэх

·         Үр дүнгээ танилцуулах, хэрэглээнд нэвтрүүлэх

 

 

Төслийн гүйцэтгэлийг үнэлэх:

·         Шийдэл, шийдвэрийг гаргах, ажлыг зөв зохион байгуулах, төлөвлөх

·         Санаагаа хөгжүүлэх, бүтээгдэхүүний хэлбэр, хэмжээ, хөдөлгөөн, бүтэц бүрэлдэхүүний зургийг гаргах, модел, макет, загвар хийх

·         Бүтээгдэхүүнийг сонирхол хэрэгцээ тавигдах шаардлага, онцлогийг  харгалзан бүтээх, сонгох

·         Материал,түүний хэрэглээ талаар зөв сонголт хийх

·         Техник, технологи, гоо зүйн талаас үнэлэлт дүгнэлт өгөх, сайжруулах , хэрэглээнд нэвтрүүлэх

 

 

 

 

 

 

СУРАЛЦАХУЙН УДИРДАМЖ – ДИЗАЙН ТЕХНОЛОГИ 8 ДУГААР  АНГИ

3 дугаар улирал

Дизайн, технологийн хичээл нь группээр орох бөгөөд сурагчид өөрийн сонирхлоор группээ сонгоно.

А групп: Оёдол эсгүүр, хоолны технологи

Б групп: Мод, металл, хатуу материалаар эдлэл хийх технологи

 

А групп. Төслийн ажил 1: Хос зүүний сүлжмэлийн бүтээл хийх /12-14цаг/

               Төслийн ажил 2: Хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйн шаардлагууд /2-4цаг/

 

Бүлэг сэдэв

Код

Суралцахуйн зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

Бүстэй хувцас эсгэж оёх технологи

/юбка /

 

ДТ8.3.1

 

 

 

 

 

 

ДТ8.3.2

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хос зүүний сүлжмэлийн багаж, материалыг судалж, сүлжих арга барилд суралцах

 

 

 

Хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйн талаар мэдэх, ойлгох

 

 

Асуудал болон хэрэгцээг тодорхойлох

-          Хос зүүний сүлжмэлээр сүлжих эдлэлээ сонгож, хэрэгцээгээ тодорхойлно.

-          Эдлэл сүлжихэд шаардлагатай материал, багаж хэрэгслээ сонгох

-          Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй хэрэглээний ач холбогдол, хэрэгцээг тодорхойлох

-          Ном, сэтгүүл, сонин, интернэт, цахим хичээл /гар сүлжмэлээр хийсэн эдлэлийн/

-          Ажлын хуудас ба багийн ажлын дэвтэр

-          Сурах бичиг, дэвтэр

 

Мэдээлэл цуглуулах, судалгаа хийх

-          Хос зүүний сүлжмэлийн багаж хэрэгсэл, сүлжмэлийн төрлүүд, схем тэмдэглэгээ, сүлжих аргыг судалж мэдэх

-          Хос зүүний сүлжмэлээр сүлжсэн эдлэлийн зураг цуглуулах, дизайн анализ хийх

-          Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй хэрэглээ, эрүүл ахуйн талаар судалж мэдэх, ойлгох

 

-          Хос зүүний сүлжмэлийн багаж хэрэгсэл

-          Аюулгүй ажиллагааны дүрэм

-          Дэвтэр, сурах бичиг, хос зүүний сүлжмэлийн төрлийн тэмдэглэгээ бүхий ном, сэтгүүл

Дизайны шинэ санаа шийдэл гаргах

-          Хос зүүний сүлжмэлээр хийх эдлэлийн загвар, зургийг гаргах, схем зохиох

-          Хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуй, аюулгүй хэрэглээг зургаар илэрхийлэх, тайлбарлах

-          Дэвтэр, үзэг, харандаа, өнгийн харандаа, фломастер

-          Хос зүүний сүлжмэлээр хийсэн бүтээлийн зураг

Бүтээх, турших, үнэлэх

-          Хос зүүний сүлжмэлээр сүлжих аргад суралцаж, сүлжээний төрлүүдийг сүлжиж турших, схем тэмдэглэгээг уншиж ойлгох, хэрэглэх, өөр хувилбараар схемийг өөрчилж, зохиох, эдлэл сүлжихдээ сүлжмэлийн нягтыг тооцоолох

-          Хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйн шаардлагуудыг амьдрал ахуйдаа хэрэгжүүлэх, мөрдөх 

-          Аюулгүй ажиллагааны дүрэм, хос зүүний сүлжмэлийн багаж хэрэгсэл, схем тэмдэглэгээ, шугам, метр, үзэг, дэвтэр, сүлжмэлийн утас

Үр дүнгээ танилцуулах, хэрэглээнд нэвтрүүлэх

-          Хийсэн төслийн ажлынхаа тайлан үзэсгэлэнг хамтран зохион байгуулна.

-          Сурагчид бүтээлийнхээ  технологи , эдлэлд тавигдах шаардлагын дагуу өөрийн бүтээлдээ өгсөн үнэлгээний хуудас зэргийг бэлдэж тавьсан байна.

-          Кабинетийн болон сургуулийн бүтээлийн үзэсгэлэнгийн булан

 

 

Багшид өгөх санамж:

-       Сурагчид багаар ажиллах ба багийн ажлын дэвтэр хөтөлж, цуглуулсан мэдээлэл, туршилт, судалгааны ажил, төлөвлөлтөө бичнэ. Харин сурагч бүр бүтээл хийх нь илүү үр дүнтэй.

-       Хос зүүний сүлжмэлийн бүтээлээр оймс, бээлий, гар утасны гэр гэх мэт жижиг эдлэл сүлжүүлэх ба сүлжмэлийн төрлүүдээр ижил хэмжээтэй жижиг дөрвөлжин бэлдэц сүлжүүлж түүнийгээ нэгтгэн нэг том бүтээл болгох (бүтээлэг, сандлын зөөлөвч, хөлийн гишгүүр гэх мэт) эсвэл хуруун хүүхэлдэй зэрэг бүтээлүүд хийж болно.

 

 

СУРАЛЦАХУЙН УДИРДАМЖ: 9 ДҮГЭЭР  АНГИ

 

 3 дугаар улирал

Дизайн, технологийн хичээл нь группээр орох бөгөөд сурагчид өөрийн сонирхлоор группээ сонгоно.

А групп: Оёдол эсгүүр, хоолны технологи

Б групп: Мод, металл, хатуу материалаар эдлэл хийх технологи

 

А групп. Төслийн ажил 1: Уран сайхны боловсруулалттай бүтээл хийх (Зүймэл урлал, чимэглэлийн уран  зангилаа)/12-14цаг/

               Төслийн ажил 2:  Төрөл бүрийн салат, зууш чимэглэж ширээ засах /2-4цаг/

 

Бүлэг

 Код

Суралцахуйн зорилт

Сурах үйл ажиллагаа

Хэрэглэгдэхүүн

Хугацаа

 

ДТ 4. Боловсруулах технологи

 

 

 

 

 

ДТ9.3.1

 

 

 

 

 

 

 

 

ДТ9.3.2

 

 

 

 

 

 

 

 

 

ДТ9.3.3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Уламжлалт технологи, гар урлал

 

-       Зүймэл урлалын талаар судалж мэдэх,

-       Зүймэл урлалын бүтээл хийх

 

-       Уран зангилааны талаар судалж мэдэх,

 

-       Чимэглэлийн уран зангилаагаарбүтээл хийх (сампин гм), хувцас эдлэл чимэглэх

 

-       Төрөл бүрийн зууш, салатыг чимэглэх,

 

-        Ширээ засах аргуудаас суралцах

 

-       Амны алчуураар ширээ чимэглэх

 

 

 

  1. Асуудал болон хэрэгцээг тодорхойлох,  төлөвлөх

-       Зүймэл урлал болон уран зангилаагаар хийх бүтээлээ сонгоно.

-       Хийх эдлэлийнхээ хэрэгцээг тодорхойлох (ямар зорилгоор, хэнд зориулах, гэх мэт) ямар хугацаанд ямар материалаар хийх зэргээ төлөвлөх

-       Хоол боловсруулах хичээлээр ширээ засахдаа ширээгээ хэрхэн чимэглэх, ямар зориулалтын ширээг хэрхэн засах зэргээр хэрэгцээгээ тодорхойлно.

  1. Мэдээлэл цуглуулах, судалгаа хийх /дизайн анализ/

-       Оёдлын болон туслах материалыг уран сайхны аргаар боловсруулах аргыг судалж мэдэх

-       Зүймэл урлалаар зураг гаргах, сонгох, зүйж оёх аргуудыг ном, сурах бичиг, интернет, хэвлэлээс судална.

-       Зүймэл урлалаар хийсэн эд зүйлийн хийц, хэлбэр, загвар, хээ зураг, өнгийн хослол, материал, чимэглэлийг судална

-       Уран зангилааны төрөл, уламжлалт уран зангилаа болон уран зангилаагаар чимэглэх аргуудыг судална.

-       Монгол үндэсний уламжлалт уран зангилаа (аман хүзүү, сампин гэх мэт) болон гоёл чимэглэлийн зангилаанууд, түүнийг зангидах арга технологи, материал, хэрэгслийг судална.

-       Ширээ засалтын талаар, хэрхэн засах аргууд, зууш, салатыг хэрхэн чимэглэх талаар сурах бичиг, интернет, мэргэжлийн ном, хэвлэлээс судалж, зууш, салат чимэглэсэн загвар зураг цуглуулах

-       Ширээ засах(хоолны хэрэгсэл, амны алчуур, хоол ундны байрлал, хэрэглээ гэх мэт) шаардлагуудыг мэдэх

  1. Дизайны шинэ санаа, шийдэл гаргах  /загвар зохиох/

-       Оёдлын болон туслах материалыг уран сайхны аргаар боловсруулах загвар гаргах

-        Зүймэл урлалаар хийх эдлэлийн загвар, хэлбэр, хээ зураг, чимэглэлийн санааг боловсруулах

-       Уран зангилаагаар хийх эдлэл болон сонгосон эдлэлдээ тохируулан уран зангилаагаар чимэглэх зураг загвараа гаргах, өнгө, материал, хэлбэрийн шийдлийг гаргах.

-       Ширээ засахдаа амны алчуур, хоол, зууш, салат, хэрэгслийг байрлуулах зураглал гаргах, зууш, салатыг өвөрмөц дизайнтай таваглахдаа

  1. Бүтээх, турших, үнэлэх

-       Оёдлын болон туслах материалаар уран сайхны аргаар боловсруулалт хийх, хувцас, эдлэл хийх, чимэглэхдээ матехриалын шинж чанарыг цардах, наах, хэлбэршүүлэх зэргээр өөрчлөх

-        Зүймэл урлалаар жижиг эдлэл хийх, хувцас чимэглэлд ашиглах ба материал, хээ зураг, загвараа оновчтой сонгон, технологи дарааллын дагуу зөв эсгэж, оёх, чимэглэх

-       Хувцас эдлэл хийхдээ оёдлын машин болон гар багаж, хэрэгсэл ашиглах

-       Чимэглэлийн уран зангилаагаар хувцас эдлэл чимэглэх, чимэглэл хийхдээ технологийн дагуу зөв зангидах

-       Сампин зангидаж, урласан үндэсний хувцас болон эдлэлээ чимэглэх

-       Ширээ засах(хоолны хэрэгсэл, амны алчуур, хоол ундны байрлал, хэрэглээ гэх мэт) шаардлагуудыг анхаарах, зууш, салатыг чимэглэж таваглах аргыг туршиж, хэрэглэх

  1. Үр дүнгээ танилцуулах, хэрэглээнд нэвтрүүлэх

-       Бүтээлээ хэрэглэх, үзэсгэлэн гаргах, худалдаа зохион байгуулах, бэлэглэх, бүтээлийн буланд тавих

-       Анги болон сургуулийн хэмжээнд ширээ засалтын уралдаан зарлах, өөрсдийн зохиосон чимэглэлийг интернетэд тавих, бусдад түгээх

 

-       Оёдлын материал(торго, даавуу гэх мэт),эмжээрийн материал, уяа, тууз, калькин цаас,  харандаа,урт шугам,  хайч, зүү утас,хатгуур зүү, эсгүүрийн шохой, сурах бичиг, оёдлын машин, зүйж оёх технологи, хээ зураг, утас болон бүч, уяагаар  зангидах аргыг үзүүлсэн бодит үзүүлэн болон цахим хэрэглэгдэхүүн

-       Салат, зууш, ширээ чимэглэсэн зурагт үзүүлэн, амны алчуур, хоолны хэрэгсэл, тэдгээрийг байрлуулсан зураглал, салат, зууш хийх материал 

 

18цаг

 

 

Зөвлөмж:

-       Утас, уяа, бүчийг зангидах аргаар хэлбэршүүлэх, уран зангилаагаар зангидах арга, төрлүүдээ сэргээн сануулах ба  уламжлалт уран зангилаа сампин зангидах аргыг сонгон, зангидсан товчоороо баривч болон чимэглэл (бугуйвч, оосор, бүс гэх мэтийг зохиомжлон хийх), хувцас эдлэл чимэглэхэд ашиглах ба бусад чимэглэлийн зангилаагаар зангидах аргыг судалж, эзэмшүүлнэ.

-       Зүймэл урлалаар дэрний уут, сандлын зөөлөвч, ханын чимэг, цүнх, уут гэх мэт эдлэлээс сурагчдын өөрсдийнх нь хэрэгцээнд тулгуурлан сонгуулж жижиг эдлэл хийлгэх

-       Зүймэлээр хийсэн эдлэлээ уран зангилаагаар чимэглэж болно.

-       Эдлэл хийхдээ наалтын материал болон уламжлалт арга ашиглан хатуулж хэлбэршүүлэх аргыг эзэмшүүлнэ.

-       Хоол боловсруулах хичээлийг 2-4 цагийн хичээлээр төлөвлөж болно. Хоол, зууш, салат чимэглэх аргыг судалж, анги дотор нь багаар ажиллуулан ширээ засуулж шалгаруулах замаар сонирхолтой байдлаар явуулж болно.

 

 

Бичсэн: I'm inventor | цаг: 08:37 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax